Echoes of My Father Lyrics by The Hu
Аав минь та үггүйгээр хэлдэг байж
Алсыг хараад чимээгүйхэн суудаг байж
Амьдрал хэцүүг ойлгог гэж боддог байж
Айсуй цагтаа ихийг үзэхийг мэддэг байж
Эвий минь та харцаараа сургадаг байж
Эрдэж яваад алдаж эндэхээс цэрэвдэг байж
Эр хүн бүгдийг үзэх ёстойг мэддэг байж
Эгэлгүй сэтгэлт хүн болгохыг хүсдэг байж
Зэрэглээ, зэрэглээ, зэрэглээ, зэрэглээн дунд аав минь үзэгдээд байна
Зэрэглээ, зэрэглээ, зэрэглээ, зэрэглээн дунд аав минь үзэгдээд байна
Алсыг хараад суухад минь
Бодолд нисээд ирдэгдээ
Хайраа та салхиар илгээж шивнэдэгдээ
Алсыг хараад суухад минь
Бодолд нисээд ирдэгдээ
Хайраа та салхиар илгээж шивнэдэгдээ
Үе үехэн үйлдлээрээ сануулдаг байж
Үйлтэй хорвоог хайрла гэж сургадаг байж
Эх хүнийг та яаж хайрлахыг харуулдаг байж
Энгүй жаргал дэргэд байдгыг хэлсийн байна
Эрэмгий насандаа галд орчих зүрхтэй байж
Итгэл ямарыг нөхөрлөн байж таньсан байж
Үнэн хайрыг ханилан байж мэдсэн юм байна
Үрээ үзээд зовон жаргахыг мэдэрсэн юм байна
Зэрэглээ, зэрэглээ, зэрэглээ, зэрэглээн дунд аав минь үзэгдээд байна
Зэрэглээ, зэрэглээ, зэрэглээ, зэрэглээн дунд аав минь үзэгдээд байна
Үнэн цагтаа амьдын жаргалыг үзлээдээ
Өндөр насыг олж төрсөнд талархая даа
Үрсдээ хорогдовч жам ёсоор дэвшихийн цагт
Үлдэх амьдралд сэтгэл минь зовнисоор байна
Аав нь тэнгэрт хальсан ч үрсээ хайрлана
Амьд жаргалыг л хайраар дүүрэн туулаарай
Аав нь тэнгэрт хальсан ч үрсээ хайрлана
Амьд жаргалыг л хайраар дүүрэн туулаарай
Аав нь тэнгэрт хальсан ч үрсээ хайрлана
Амьд жаргалыг л хайраар дүүрэн туулаарай
Далай их л амьдын жаргалд баярлая
Дараа төрөлдөө бүгд учирхын дээдээр учраядаа

