Greed Lyrics by The Hu
Хулгайн мөнгөө өөрийн мэтээр бардаал
Хувирах ч үгүй онгирч нэгнээ дарлаал
Хүнээс илүү төрсөн юм болж орилоол
Гайхмаар хүчтэй
Шинэхэн танил ноход улам олшроол
Шивэр авир хөлд нь сууж л шордоол
Худал үгсийн магтаалд эндүүрч онгироол
Гайхмаар шидтэй
Чи сэрээч
Шунал чамайг идсээр байгааг мэдэх үү
Чи сэрээч
Жаргалд тогтохгүй зовлонг хүссэнээ мэдэх үү
Хэлээч
Хорсох нэгний хорлолд бусдыг хардаал
Хайртай бүхнээ гомдоож зүрхий нь эмтлээл
Нуруун дээрхи ачаа нь улам хүндрээл
Юутай хортой
Авсан бүхнээ эхнээс нь чи мартаал
Амьд явах утгагүй болж л санагдаад
Амьдын жаргалыг түрүүлээд үзсэн болохоор
Юутай амтгүй
Чи сэрээч
Чи сэрээч
Шунал чамайг идсээр байгааг мэдэх үү
Чи сэрээч
Жаргалд тогтохгүй зовлонг хүссэнээ мэдэх үү
Чи сэрээч
Үе үехэн харамсал зүрхийг гогдоол
Өнгөрөх тусам жаргал ихэдсэнийг мэдрээл
Унасан хойно чинь мэрдэг ноход инээлдээд
Юутай харамсмаар
Чи сэрээч
Чи сэрээч
Шунал чамайг идсээр байгааг мэдэх үү
Чи сэрээч
Жаргалд тогтохгүй зовлонг хүссэнээ мэдэх үү
Сэтгэлд хорогдсон шунал чамайг
Хүн биш чөтгөр болоход хүргэнэ
Худал хуурмаг новш
Хараал зүхлээр хэмлэн тарчлана

