Universe Lyrics by The Hu
Цаг хугацаат
Энэ богинохон амьдралд
Амьдын оршихуйд
Ирэн буцсаар
Хязгааргүйн гүнд
Гялалзах оддын зүгт
Оюун санаа
Гэрлийн хурдаар
Дүүлэн дүүлэн хөвнөө
Ирэн буцсаар
Өөөөөөөө ирэн буцсаар
Үнэн бас
Худал бүхнээ тээгээд
Нүгэл буянаа
Дэнслүүлэх
Орших үгүйн ертөнц
Там
Эсвэл гэрлийн зүгт
Бүхнийг тольдогч
Өөөөөө
Тэнгэрийн үнэн хууль цааз
Эцсийн зогсоолд гэрлээр дүүлэн нисээ
Эцсийн зогсоолд гэрлээр дүүлэн нисээ
Ээжийгээ элдвээр гомдоож байсан уу чи
Элэг бүтэн амьдарч байсанаа голсон уу чи
Аавийнхаа захиж хэлсэнийг бодсон уу чи
Амьдын хорвоод хүн болгосоныг мартсан уу чи
Хэлсэндээ үнэнч явдаг байсан уу чи
Хэн нэгэнийг хууран мэхлэж байсан уу
Үнэнийг худал болгож ялсан уу чи
Үхэх хүртлээ урван тэрсэлж байсан уу
Шунал тачаал
Атаа хорсолоор
Тамын тогоонд
Тарчилан шатсаар дуусах уу
Гомдол цөхрөл
Нулимс хагацлаар
Оюун санаа сүнсэн биеэр дуусах уу
Эцсийн зогсоолд гэрлээр дүүлэн нисээ
Эцсийн зогсоолд гэрлээр дүүлэн нисээ
Хөх тэнгэрийн хаяа билээ би
Хүрэн
Бор зүрхний титэм билээ би
Тэр
Хөхрөх үзүүрт хөвөх гэгээн би билээ
Хөврөх ууланд нуугдах нулимс билээ би
Налгар өвсний соёо билээ би
Жаргах нарны туяан билээ би
Налайх тал газрын мэлмий би билээ
Аниргүйд орших бодол билээ би
Хавцаст уулын оргил билээ би
Хахиран цахилах
Тэнгэрийн сум нь би
Цусан дуслах жадны ир билээ би
Тэнгэрт ноёрхон
Орших хас нь би
Амьдралыг тэтгэгч
Амьсгалах заяаг бэлгэлэх
Өөөөөөөөөөөө
Амьдын УТГА УЧИР билээ би

