The Hu - Shadow Lyrics

The Hu Shadow cover art

Shadow Lyrics by The Hu

Дэгээ хийгээд тэгээд шидсэн
Дэгэнд хийх гэж дэргэд нь хаясан
Дэгээ тавьсан тэгээд хэрсэн
Дэвхрэгтэй дэгээндээ хийх гэж тэд

Өгөөш хийчээд өдөр шөнөгүй
Өлөн гэдсий нь өмөртөл татсан
Сулалж хуурсан чангалж ахисан
Нэг л мэдэхэд торонд нь чи

Хүслээр чинь болоогүйд өөрийгөө хэмлэ
Хүнийхээр болдогт нь өөрийгөө зэмлэ
Хуурамч хоолонд нь хууртсан бол чи
Тэр буруугаа бусдаас бүү хай

Сүүдрээ
Чи удирдаж чадахгүй юу
Боолын боол нь мэт
Босгоны шороо шиг
Бодолгүй нэгэн болж
Хүнийхээр амьдрав
Сүүдрээ
Чи удирдаж чадахгүй юу
Боолын боол нь мэт
Босгоны шороо шиг
Бодолгүй нэгэн болж
Хүслээр нь амьдрав

Яах вэ?

Мэхэнд орсон загасан толгой
Мултрах аргаа олохгүй будилна
Хором тутамд дахин чангарч
Хөдлөх аргагүй тэрсэлдэнэ тэд

Сүүдэр үгүй сүнсэн биетүүд
Сэхээнд орчоод сэрэхгүй хэвтэнэ
Сэдэлч үгүй мэдэлч үгүй
Хүсэлдээ тарчлан хөлхөлдөнө тэд

Хүслээр чинь болоогүйд өөрийгөө хэмлэ
Хүнийхээр болдогт нь өөрийгөө зэмлэ
Хуурамч хоолонд нь хууртсан бол чи
Тэр буруугаа бусдаас бүү хай

Сүүдрээ
Чи удирдаж чадахгүй юу
Боолын боол нь мэт
Босгоны шороо шиг
Бодолгүй нэгэн болж
Хүнийхээр амьдрав
Сүүдрээ
Чи удирдаж чадахгүй юу
Боолын боол нь мэт
Босгоны шороо шиг
Бодолгүй нэгэн болж
Хүслээр нь амьдрав

Сүүдрээ
Чи удирдаж чадахгүй юу
Сүүдрээ
Чи удирдаж чадахгүй юу

Сүүдрээ
Чи удирдаж чадахгүй юу
Боолын боол нь мэт
Босгоны шороо шиг
Бодолгүй нэгэн болж
Хүнийхээр амьдрав
Сүүдрээ
Чи удирдаж чадахгүй юу
Боолын боол нь мэт
Босгоны шороо шиг
Бодолгүй нэгэн болж
Хүслээр нь амьдрав

Яах вэ?
Яах вэ?